Японы Эдийн засаг, Худалдаа, Аж үйлдвэрийн сайд огцорчээ
Японы Эдийн засаг, Худалдаа, Аж үйлдвэрийн сайд Сугавара Ишшю өнөөдөр албан тушаалаасаа огцорчээ. Тэрээр сонгуулийн хуулийг зөрчсөн гэх шүүмжлэлд өртөөд байсан юм.
Мэдээллийн алба

Японы Эдийн засаг, Худалдаа, Аж үйлдвэрийн сайд СугавараИшшю өнөөдөр албан тушаалаасаа огцорчээ. Тэрээр сонгуулийн хуулийг зөрчсөн гэх шүүмжлэлд өртөөд байсан юм.
СугавараИшшю Японы Эдийн засаг, Худалдаа, Аж Үйлдвэрийн сайдын албан тушаалд томилогдоод дөнгөж сар болсны дараагаар ийнхүү албан тушаалаасаа буугаад байна. Ерөнхий сайд АбэШинзо Сугаварагийн огцрох хүсэлтийг хүлээн авч, түүний албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр Хироши Кажияамаг томилоод байгаа юм. Ерөнхий сайд АбэШинзо энэ томилогоог би хийсэн. Ийм зүйл тохиолдсонд ард түмнээсээ гүн хүлцэл өчье гэсэн байна.
Сугавараг сонгуулийн үеэр Токио дахь өөрийн тойрогтоо иргэдэд бэлэг тараасан гэж үзэж байна. Мөн тэрээр зарим дэмжигчдийнхээ гэр бүлд мөнгө өгсөн гэх мэдээлэл гарч, Японы хэвлэлийнхний ширүүн шүүмжлэлд өртөж эхэлсэн юм. Тэрээр албан тушаалаа өгч байгааг мэдэгдэх үедээ миний асуудал парламентын үйл ажиллагааг удаашруулахад хүргэхийг хүсэхгүй байна гэжээ. Японы Эдийн Засаг, Худалдаа, Аж Үйлдвэрийн сайд нь Япон болон Солонгосын хоорондох худалдааны дайны үйл явцад шийдвэрлэх нөлөөтэй чухал албан тушаал юм.
Хоёр талын худалдааны асуудлаарх цаашдын яриа хэлэлцээг Кажияама удирдан явуулахаар болоод байна. Энэ жилийн эхээр Токио Өмнөд Солонгосын уруу гаргадаг зарим бараа бүтээгдэхүүнд хязгаарлалт тогтоосноор хоёр талын худалдааны маргаан эхэлсэн юм.


















