Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японы эрдэмтэд Пфайзер, Бионтехийн вакцинд зөвшөөрөл олгохыг дэмжжээ

Японы эрүүл мэндийн яамны эрдэмтдийн баг АНУ-ын Пфайзер, Германы Бионтехийн хамтран гаргасан коронавирусний вакцинд зөвшөөрөл олгохыг дэмжсэн байна. Эрдэмтдийн баг уг вакцины дархлаа тогтоох чадамж, аюулгүй байдлын талаарх судалгаатай танилцсаны үндсэн дээр өчигдөр орой вакцинд зөвшөөрөл олгож болно

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы эрдэмтэд Пфайзер, Бионтехийн вакцинд зөвшөөрөл олгохыг дэмжжээ
Японы эрдэмтэд Пфайзер, Бионтехийн вакцинд зөвшөөрөл олгохыг дэмжжээ. Зураг: МҮОНРТ

Японы эрүүл мэндийн яамны эрдэмтдийн баг АНУ-ын Пфайзер, Германы Бионтехийн хамтран гаргасан коронавирусний вакцинд зөвшөөрөл олгохыг дэмжсэн байна. Эрдэмтдийн баг уг вакцины дархлаа тогтоох чадамж, аюулгүй байдлын талаарх судалгаатай танилцсаны үндсэн дээр өчигдөр орой вакцинд зөвшөөрөл олгож болно гэсэн зөвлөмж гаргажээ. Пфайзерын вакцины Японд хийсэн эмнэлзүйн туршилтад үндэслэж, эрдэмтэд вакциныг хүн амын дархлаажуулалтад хэрэглэхэд аюулгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Японы эрүүл мэндийн сайд Тамура Норихиса Пфайзерын вакциныг энэ ням гарагт Япон улсад ковид-19 цар тахлын эсрэг дархлаажуулалтад хэрэглэх анхны вакцинаар албан ёсоор батлах болов уу гэсэн таамаг байна.

Японы засгийн газар ирэх 7 хоногийн дундуур эмнэлгийн ажилчдаа коронавирусний эсрэг вакцинд хамруулахаар төлөвлөж байгаагаа зарласан. Японы засгийн газартай байгуулсан гэрээний дагуу Пфайзер Компани энэ оны сүүл гэхэд 72сая хүнийг хоёр тунгаар дархлаажуулахад хүрэлцэхүйц хэмжээний вакциныг Япон улсад нийлүүлэх юм байна.

Хуваалцах