Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японы Ерөнхий сайд албан ёсны айлчлал хийхээр АНУ-ыг зорилоо

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзалт хэлэлцээ хийхээр өчигдөр тус улсыг зорьсон.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы Ерөнхий сайд албан ёсны айлчлал хийхээр АНУ-ыг зорилоо
Японы Ерөнхий сайд албан ёсны айлчлал хийхээр АНУ-ыг зорилоо. Зураг: МҮОНРТ

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзалт хэлэлцээ хийхээр өчигдөр тус улсыг зорьсон. Японы Ерөнхий сайдыг тус улсын Сангийн сайд Таро Асо, Гадаад хэргийн сайд Фумио Кисида нар дагалдан яваа юм байна. Хоёр талын дээд хэмжээний уулзалт өнөөдөр болно гэсэн мэдээллийг Японы "Эн Эйч Кэй" дамжуулж байна.

Энд мэдээлснээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ дээд уулзалтын үеэр Америкт 700 мянган ажлын байр шинээр нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө танилцуулахаар төлөвлөсөн байна. Энэ төлөвлөгөө нь ажлын байр нэмэгдүүлэх Япон, Америкийн санаачилга нэртэй бөгөөд төрийн болон хувийн хөрөнгө оруулалтаар эрчим хүч, хурдны төмөр замын технологи, хиймэл оюун ухааныг өргөнөөр нэвтрүүлэх, нефть хийн олборлолт, робот техникийн салбарт ажлын байр нэмэгдүүлэхийг тусгасан байгаа юм байна.

Мөн АНУ, Японы удирдагчдын анхны уулзалт хэлэлцээгээр хоёр талын худалдаа, эдийн засаг, аюулгүй байдал, макро эдийн засаг, валют гээд өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн тухай Японы Засгийн газрын эх сурвалж мэдээлж байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Дональд Трамптай хувийн илтгэлцлийн харилцаа үүсгэнэ гэж найдаж байгаа юм. Түүнчлэн Япон, Америкийн эвсэл бат бэх гэдгийг харуулахад бэлэн байгааг "Эн Эйч Кэй"-гийн айлчлалтай нь холбоотойгоор онцолж байна.

Ерөнхийлөгч Трамп батлан хамгаалах зардал хэт өндөр байгаад шүүмжлэлтэй ханддагаа илэрхийлж ирсэн. Үүнтэй холбоотойгоор хилийн чинадын холбоотон орнуудад байрлуулсан цэргийн хүчээ эргүүлэн татаж зардлыг нь танах хэрэгтэй ч гэсэн санал тавьж байсан. Энэ нь Хойд Солонгосын аюул заналхийллийг тогтоон барихад тустай Америкийн цэргийн хүчнээс салах нь гэсэн болгоомжлолыг Япон, Өмнөд Солонгосын эрх баригчдад төрүүлэхэд хүргэснийг тоймчид мөн сануулж байна.

Хуваалцах