Японы ерөнхий сайд Арабын Нэгдсэн Эмирт улсад айлчлал хийж байна
Японы ерөнхий сайд Абэ Шинзо болон Абу Дабийн угсаа залгамжлах хунтайж нар Ойрхи Дорнод дахь зөрчилдөөнийг намжаахад хамтран ажиллахаар санал нэгджээ. Абэ Ойрхи Дорнодын гурван улсад хийж байгаа айлчлалынхаа хүрээнд Саудын Арабаас Арабын Нэгдсэн Эмирт улсыг даваа гарагт зорьсон байна. Түүнийг угсаа
Мэдээллийн алба

Японы ерөнхий сайд АбэШинзо Арабын Нэгдсэн Эмирт улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийж байна. Тэрээр Ойрхи Дорнодын гурван улсад айлчлал хийхээр төлөвлөөд байгаа юм.
Японы ерөнхий сайд АбэШинзо болон Абу Дабийн угсаа залгамжлах хунтайж нар Ойрхи Дорнод дахь зөрчилдөөнийг намжаахад хамтран ажиллахаар санал нэгджээ. АбэОйрхи Дорнодын гурван улсад хийж байгаа айлчлалынхаа хүрээнд Саудын Арабаас Арабын Нэгдсэн Эмирт улсыг даваа гарагт зорьсон байна. Түүнийг угсаа залгамжлах хунтайж, шейхМухаммадибнЗаид Аль Нахайянтай нэг цагийн турш уулзалт хийжээ. Хоёр удирдагчид бүс нутгийн сөргөлдөөний талаар санаа бодлоо солилцжээ.
Ерөнхий сайд АбэОйрхи Дорнодын сөргөлдөөнийг намжаахад Япон улс Арабын Нэгдсэн Эмирт болон Саудын Арабтай хамтран ажиллахыг эрмэлзэж буйгаа илэрхийлжээ. Мөн Абэ Япон улс Өөрийгөө Хамгаалах Хүчний зарим бие бүрэлдэхүүнийг Ойрхи Дорнод уруу илгээж буйн шалтгааныг тайлбарласан байна.
Тэрээр Японы ард түмэнд хүрч байгаа бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэгч усан онгоцнуудын аюулгүй байдлыг хангах гэсэн байна. Үүнээс гадна Арабын Нэгдсэн Эмирт улсын иргэдийг Японд визгүй зорчих боломжийг олгохоо Абэ мэдэгджээ. Түүний дараагийн айлчлал улс нь Оман юм. Оманыг 50 орчим жил удирдсан СултанКабусбин Сайд өнгөрсөн баасан гарагт таалал төгссөн. АбэШинзо удирдагч агсан Кабусбин Сайдад хүндэтгэл үзүүлэх ёслолд оролцоно.


















