Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо халдлагад өртлөө

Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо өнөөдөр өглөө баруун нутгийн Нара хотод үг хэлж байхдаа ар нуруундаа буудуулж эмнэлэгт хүргэгдсэн гэж олон нийтийн Эн-Эч-Кэй телевиз мэдээллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо халдлагад өртлөө
Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо халдлагад өртлөө. Зураг: МҮОНРТ

Японы Ерөнхий сайд асан АбэШинзо өнөөдөр өглөө баруун нутгийн Нара хотод үг хэлж байхдаа ар нуруундаа буудуулж эмнэлэгт хүргэгдсэн гэж олон нийтийн Эн-Эч-Кэй телевиз мэдээллээ. Тэрбээр тус хотын иргэдтэй сонгуулийн сурталчилгааны хүрээнд уулзах үеэр гэмт этгээд халдсан байна.

Хэргийн газар дээр байсан Эн-Эч-Кэй телевизийн сурвалжлагчийн хэлснээр, Абэгийн ярианы үеэр хоёр дараалсан буун чимээ сонсогдсон байна. Улмаар АбэШинзо цус алдсан байдалтай эмнэлэгт хүргэгджээ. Нара хотын цагдаагийн байгууллагын мэдээлснээр халдлага үйлдсэн этгээдийг баривчилж, саатуулсан байна.

Абэ ерөнхий сайдын албыг хоёр удаа хашиж байсан бөгөөд 2020 онд эрүүл мэндийн байдал муу гэсэн шалтгаанаар огцрохоосоо өмнө Японы хамгийн удаан ажилласан ерөнхий сайд болсон юм.

Хуваалцах