Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японы Ерөнхий сайд энэ сарын 17-20 ны хооронд АНУ-д айлчилна

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ-гийн АНУ-д айлчлах тов гарчээ. "Ройтерс" агентлагийн мэдээлснээр Японы Засгийн газрын тэргүүн энэ сарын 17-20-ны хооронд АНУ-д айлчлах юм байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы Ерөнхий сайд энэ сарын 17-20 ны хооронд  АНУ-д айлчилна
Японы Ерөнхий сайд энэ сарын 17-20 ны хооронд АНУ-д айлчилна. Зураг: МҮОНРТ

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ-гийн АНУ-д айлчлах тов гарчээ. "Ройтерс" агентлагийн мэдээлснээр Японы Засгийн газрын тэргүүн энэ сарын 17-20-ны хооронд АНУ-д айлчлах юм байна. Түүний энэ айлчлал Солонгосын хойгийн хурцадмал байдал харьцангуй намжих хандлагатай үед болж байгаагаараа онцлогтой.

Түүнчлэн хоёр Солонгос болон АНУ, Умард Солонгосын дээд уулзалтуудын өмнө болж байгаа нь чухал. Тиймээс энэ дээд уулзалтуудаас өмнө түнш АНУ-тай байр сууриа дахин нэгтгэх, мөн өмнө нь ирж байсан мэдээллийн дагуу Японд хурцаар тавигддаг Умард Солонгост хулгайлагдсан Японы иргэдийн асуудлыг хөндөн хэлэлцэж, АНУ-ын Ерөнхийлөгч Трампаас энэ сэдвийг Умардын удирдагчтай хийх уулзалтынхаа үеэр хөндөж тавихыг хүсэхээр төлөвлөж байгаа бололтой.

Хуваалцах