Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японы ерөнхий сайд Европын орнуудад айлчилж байна

Япон улсад энэ сарын сүүлээр “Их-7”-гийн бүлгийн орнуудын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдах гэж байна. Энэ уулзалтыг угтан Японы ерөнхий сайд Шинзо Абэ Европын орнуудаар хийх айлчлалаа өчигдөр эхлүүллээ

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы ерөнхий сайд Европын орнуудад айлчилж байна
Японы ерөнхий сайд Европын орнуудад айлчилж байна. Зураг: МҮОНРТ

Япон улсад энэ сарын сүүлээр “Их-7”-гийн бүлгийн орнуудын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдах гэж байна. Энэ уулзалтыг угтан Японы ерөнхий сайд Шинзо Абэ Европын орнуудаар хийх айлчлалаа өчигдөр эхлүүллээ. Түүний айлчлах эхний орон Итали байх юм. Үүний дараа Шинзо Абэ Франц, Бельги, Герман, Их Британи зэрэг оронд айлчлах юм.

Японы ерөнхий сайд Европын орнуудаар хийх айлчлалаа өндөрлөн, эх орондоо буцах замдаа ОХУ-д хүрэлцэн очиж, тус улсын ерөнхийлөгч Владимир Путинтай албан бус дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгааг "Эн-Эйч-Кей" уламжилж байна. Энэ уулзалтын үеэр Абэ, Путин нар Сири, Украины хямрал, мөн ОХУ, Япон хоёр орны газар нутгийн маргаантай байдаг арлуудын асуудлаар энхийн гэрээ байгуулах тухай хэлэлцээ өрнүүлэх юм байна.

Украины хямралын дараа зогсоод байсан энэ талаарх хэлэлцээг дахин эхлүүлэх хүсэлтээ Японы ерөнхий сайд удаа дараа илэрхийлсээр өнөөг хүрсэн юм.

Хуваалцах