Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японы Ерөнхий сайд Кишида коронавирусний халдвар авчээ

Ерөнхий сайд Кишида Фумио коронавирусний халдвар авсныг Японы засгийн газраас мэдэгджээ. Засгийн газрын албанаас мэдээлснээр, Кишида бямба гарагийн орой бага зэрэг халуурч, ханиалгаж байсан тул ням гарагийн өглөө PCR шинжилгээ өгсөн юм байна

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы Ерөнхий сайд Кишида коронавирусний халдвар авчээ
Японы Ерөнхий сайд Кишида коронавирусний халдвар авчээ. Зураг: МҮОНРТ

Ерөнхий сайд Кишида Фумио коронавирусний халдвар авсныг Японы засгийн газраас мэдэгджээ. Засгийн газрын албанаас мэдээлснээр, Кишида бямба гарагийн орой бага зэрэг халуурч, ханиалгаж байсан тул ням гарагийн өглөө PCR шинжилгээ өгсөн юм байна. Улмаар ням гарагийн үдээс хойш эерэг хариу гарсан тул тусгаарлагдан эмчилгээ хийлгэж эхэлжээ.

Засгийн газрын албаныхны мэдээлснээр, Кишида эхнэр болон гэр бүлийн бусад гишүүдийн хамт тусгаарлагдсан, харин халдвар хэрхэн авсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна. Өдгөө 65 настай Кишида ерөнхий сайд сүүлийн нэг долоо хоногийн туршид зуны амралтаа эдэлсэн, өнөөдрөөс ажилдаа орох ёстой байжээ.

Гэвч одоо цахимаар ажиллаж магадгүй байна. Мөн энэ сарын сүүлээр болох “Африкийн хөгжлийн асуудлаарх Токиогийн бага хурал” арга хэмжээнд оролцохоо Тунис явах байснаа цуцалж, хуралд цахимаар оролцож магадгүй байгаа юм байна. Бас Ойрхи Дорнод руу хийх байсан айлчлалаа хойшлуулсан талаар NHK мэдээлж байна.

Сүүлийн үед Японд коронавирусний халдварын тохиолдлууд эрс нэмэгдээд байгаа юм. Мөн саявтар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден зэрэг дэлхийн бусад удирдагчид "Ковид-19"-өөр өвчилж, эдгэрчээ.

Хуваалцах