Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японы ерөнхий сайд Ойрхи Дорнодын орнуудад айлчлал хийж байна

Японы ерөнхий сайд Абэ Шинзо Ойрхи Дорнодын гурван улсад хийх албан ёсны айлчлалаа эхлүүлээд байна. Тэрээр энэ айлчлалын үеэр Ойрхи дорнодын бүсэд тогтвортой байдлыг хадгалахыг уриалах юм. Ерөнхий сайдын айлчлалаас гадна Японы агаарын хүчний хоёр ч нисэх онгоц Ойрхи Дорнодыг зорьж, тагнуулын мэдээлэ

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Японы ерөнхий сайд Ойрхи Дорнодын орнуудад айлчлал хийж байна
Японы ерөнхий сайд Ойрхи Дорнодын орнуудад айлчлал хийж байна. Зураг: МҮОНРТ

Японы ерөнхий сайд АбэШинзоОйрхи Дорнодын гурван улсад хийх албан ёсны айлчлалаа эхлүүлээд байна. Тэрээр энэ айлчлалын үеэр Ойрхи дорнодын бүсэд тогтвортой байдлыг хадгалахыг уриалах юм. Ерөнхий сайдын айлчлалаас гадна Японы агаарын хүчний хоёр ч нисэх онгоц Ойрхи Дорнодыг зорьж, тагнуулын мэдээлэл цуглуулах даалгаврыг удахгүй эхлүүлэх юм.

АНУ, Ираны хоорондох сөргөлдөөнөөс үүдэн Ойрхи Дорнод шинэ зэвсэгт мөргөлдөөний айдас бий болоод байгаа. АНУ Ираны ГенаралКасим Солейманийг хөнөөж, үүний хариуд Тегеран Ирак дахь Америкийн нисэх хүчний баазууд руу цохилт өгсөн нь хоёр талыг сөргөлдөөнийг улам хурцатгасан. Ойрхи Дорнодын бүсийн аюулгүй байдал алдагдаж эхлээд байгаа энэ цаг үед Японы ерөнхий сайд АбэШинзо тус бүс нутгийг зориод байна. Ерөнхий сайд АбэШинзо Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмирт болон Оман гэсэн гурван оронд төрийн дээд хэмжээний айлчлал хийх юм. Тэрээр дээрх орны удирдагчидтай уулзах үедээ "Ойрхи Дорнодод энх тайванч, тогтвортой байдлыг хадгалахыг уриална" гэдгээ онцолжээ. АбэШинзогийн айлчлалтай давхцан Японы Өөрийгөө Хамгаалахын Хүчний хоёр ч эргүүлийн нисэх онгоц Ойрхи Дорнодыг мөн зориод байна. Дээрх онгоцнуудын гол даалгавар нь ачаа тээврийн усан онгоцнуудын аюулгүй байдлыг сайжруулахад тусламж үзүүлэх юм. Япон улсын газрын тосны импортын 90 хувь ОйрхиОрнодын орнуудаас орж ирдэг юм. Үүнээс ч үүдэн тус бүсийн тогтвортой байдал Японы хувьд маш чухалд тооцогдож байгаа юм.

Японы агаарын хүчний нисэх онгоцнууд Зүүн Африкийн Жибути улсад байрлах юм. Японы онгоцнууд Ойрхи Дорнодын бүсэд тагнуулын мэдээлэл цуглуулах даалгавраа энэ сарын 20-ноос эхлэх төдийгүй АНУ болон бусад орнуудтай мэдээллээ хуваалцана. Нисэх онгоцнуудаас гадна Японы Таканами гэх сөнөөгч усан онгоц мөн л Ойрхи дорнодыг ирэх 2-р сард зорих юм. Японы нисэх болон усан онгоцнуудХормузын хоолой болон Персийн буланд нэвтрэхгүй ч дээрх бүс нутгийн ойролцоо эргүүлд гарах юм байна.

Хуваалцах