Японы Ерөнхий сайд Шинзо Абэ БНХАУ-д төрийн айлчлал хийж байна
Өнөөдөр хийж байгаа айлчлалынхаа хугацаанд тэрбээр Хятадын дарга Си Зиньпин, Төрийн зөвлөлийн дарга Ли Көцян нартай уулзах юм.
Мэдээллийн алба

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ БНХАУ-д төрийн айлчлал хийж байна. Өнөөдөр хийж байгаа айлчлалынхаа хугацаанд тэрбээр Хятадын дарга Си Зиньпин, Төрийн зөвлөлийн дарга Ли Көцян нартай уулзах юм. Энэ уулзалт нь хоёр талын харилцаа холбоог бэхжүүлнэ гэж найдаж буй аж. Мөн энэ хүрээнд Хятадын дарга Си Зиньпинд 2019 онд Осакад болох "Их 20" улсын дээд хэмжээний уулзалтад оролцох хүсэлт тавих юм байна.
Хоёр улсын тэргүүний хувьд Дорнод Хятадын тэнгис дагуу байгалийн хийн нийлүүлэлтийг хамтран хөгжүүлэх гэрээ байгуулахаар яриа хэлэлцээг сэргээхийг зөвшөөрч байгаа юм.
Мөн талууд олон улсын стандартад нийцүүлэн хамтын ажиллагаагаа дэмжиж хөгжүүлэх сонирхолтой байгааг "NHK" мэдээлж байна. Үүнээс гадна Хятадын Ардын банк, Японы банк хооронд своп хэлцэл байгуулж, санамж бичиг байгуулна гэсэн мэдээлэл байна.


















