Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Итали улсад айлчиллаа

Өчигдөр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Итали улсад хүрэлцэн очсоноор Европ тив дэх айлчлалаа эхлүүллээ.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Итали улсад айлчиллаа
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Итали улсад айлчиллаа. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Итали улсад хүрэлцэн очсоноор Европ тив дэх айлчлалаа эхлүүллээ. Энэ сарын сүүлээр Японы Миэ мужид зохион байгуулагдах “Их-7”-гийн дээд хэмжээний чуулга уулзалтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор Шинзо Абэ Европ тивд айлчилж байгаа юм.

Өчигдөр Японы Ерөнхий сайд Флоренц хотноо Италийн Ерөнхий сайд Маттео Ренцитэй уулзаж, “Их-7”-гийн уулзалтаар хэлэлцэх асуудлуудын талаар хөндөж, байр сууриа нэгтгэсэн байна. Хоёр орны Ерөнхий сайд нар “Их-7”-гийн дээд хэмжээний уулзалтын оролцогч талууд хамтран дэлхийн эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхийн тулд төсвийн уян хатан бодлого баримтлахыг дэмжих хэрэгтэй гэдэгт санал нэгджээ.

Шинзо Абэ Засгийн газрын зардлыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг хурдасгах “Абэномикс” гэх бодлогоороо олонд танигдсан бол Маттео Ренци Итали болон эдийн засаг нь зогсонги байдалд орсон Евро бүсийн бусад оронд төсвийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийг сэргээх хэрэгтэй гэх бодлогыг баримталж байгаа юм.

Эдийн засгийн асуудлаас гадна Шинзо Абэ, Маттео Ренци нар терроризм, цагаач дүрвэгчдийн хямрал зэрэг дэлхий дахинд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд “Их-7”-гийн удирдагчид нэгдсэн байр сууринаас оролцоно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Үүний дараа Шинзо Абэ Франц улсыг зорьж, Францын Ерөнхийлөгч Франсуа Олландтай уулзсан юм.

Хуваалцах