Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр ОХУ-д ажлын айлчлал хийж байна

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өнгөрөгч 11 дүгээр сард уулзахдаа 1956 онд байгуулсан хамтарсан тунхагтаа тулгуурлан энхийн гэрээ байгуулах талаар яриа хэлэлцээг түргэтгэхээр тохиролцсон юм.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр ОХУ-д ажлын айлчлал хийж байна
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр ОХУ-д ажлын айлчлал хийж байна. Зураг: МҮОНРТ

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр ОХУ-д ажлын айлчлал хийж байна. Айлчлал хоёр өдөр үргэлжилж, тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана. Талууд энхийн гэрээ байгуулах асуудлаар яриа хэлэлцээ хийнэ. Энэ нь хоёр улсын хооронд төрийн тэргүүний хувьд хийж байгаа 25 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт болох юм.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өнгөрөгч 11 дүгээр сард уулзахдаа 1956 онд байгуулсан хамтарсан тунхагтаа тулгуурлан энхийн гэрээ байгуулах талаар яриа хэлэлцээг түргэтгэхээр тохиролцсон юм. Уг тунхаг бичигт хоёр улс энхийн гэрээ байгуулсны дараа Оросын тал маргаантай дөрвөн арлын хоёрыг Японы талд хүлээлгэн өгч болно гэж заасан байдаг.

Тунхаг бичигт хоёр улс энхийн гэрээ байгуулсны дараа Оросын тал маргаантай дөрвөн арлын хоёрыг Японы талд хүлээлгэн өгч болно гэж заасан байдаг.

Гэвч энэ асуудлаар талууд ялгаатай байр суурьтай гэдгээ өнгөрсөн долоо хоногт ч илэрхийлсэн. Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Японы гадаад хэргийн сайд Таро Конотой уулзаж ярилцахдаа тэдгээр арал Оросын талын эзэмшилд байдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж мэдэгдсэнээ сүүлд нь хэвлэлийнхэнд ярьсан.

Харин Японы Засгийн газар арлуудын асуудлыг шийдвэрлэсний дараа энхийн гэрээний талаар ярина гэдгээ ОХУ-ын Ерөнхийлөгч санал тавьсны дараа хэвлэлээр илэрхийлж байсан юм.

Хуваалцах