Японы Ерөнхий сайдын ээж Монголд ирнэ
“Японы улс төрийн ертөнцийн загалмайлсан эх” хочит Абэ Кэйко буюу одоогийн Ерөнхий сайд Абэ Шинзогийн ээж энэ сарын 18-наас Монголд айлчлах гэж байна.
Мэдээллийн алба

“Японы улс төрийн ертөнцийн загалмайлсан эх” хочит Абэ Кэйко буюу одоогийн Ерөнхий сайд Абэ Шинзогийн ээж энэ сарын 18-наас Монголд айлчлах гэж байна.
Одоо 86 настай түүнийг Хойд Солонгост хулгайлагдсан иргэдийн асуудлаар ахиц гарахгүй байгаа тул хүүдээ туслахаар Монголд ирж байна гэж Японы зарим хэвлэлд бичсэн байна.
Учир нь хулгайлагдсан иргэдийг хариуцсан Хойд Солонгосын сайд дарга нар удахгүй Монголд ирэх гэж байгаа аж.
Харин зарим хэвлэлд Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар айлчилна гэсэн байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сайдын гэрт зочлон, зоог барьж байсан удаатай. Тэр үед Абэ Кэйкотой танилцан, Монголд урьсан байх магадлалтай гэнэ.


















