Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японы ерөнхий сайдын Хятадад хийх албан ёсны айлчлал эхэллээ

Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ. Ерөнхий сайдын 3 хоногийн энэ айлчлал Япон, Хятад хооронд улс төрийн харилцаа холбоог хэвийн урсгалд оруулах,

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы ерөнхий сайдын Хятадад хийх албан ёсны айлчлал эхэллээ
Японы ерөнхий сайдын Хятадад хийх албан ёсны айлчлал эхэллээ. Зураг: МҮОНРТ

Японы Ерөнхий сайд ШинзоАбэгийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ. Ерөнхий сайдын 3 хоногийн энэ айлчлал Япон, Хятад хооронд улс төрийн харилцаа холбоог хэвийн урсгалд оруулах, хоёр талын эдийн засгийн харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн байна.

НөгөөтэйгүүрШинзоАбэ Япон, Хятад хооронд энх тайван, найрамдлын гэрээ байгуулсны 40 жилийн ойг тохиолдуулан Бээжинд ирж байгаа юм. Өчигдөр тэрбээр БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцянтай уулзаж, дараа нь 40 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо. Абэгийн айлчлалын албан ёсны хэсэг өнөөдөр эхэлж байна, тэрбээр өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Зиньпинтэй яриа хэлэлцээ хийж, дараа нь төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцянтай дахин уулзана.

Японы ерөнхий сайд Токиогоос мордохынхоо өмнө Япон, хятадын харилцааг шинэ түвшинд гаргана, ингэхийн тулд хятадын удирдагчидтай чин сэтгэлээсээ ярилцана гэж мэдэгдсэн. Хэдийгээр түүний энэ айлчлал хоёр орны харилцаанд яахын аргагүй чухал алхам болох ч эндээс ямар нэг үр дүн гарна гэдгийг хүлээх хэрэггүй юм. Гэхдээ энэ айлчлал Бээжин, Токиогийн харилцааг зөв чигт, зөв урсгалд оруулах үйл хэрэгт маш сайн хөшүүрэг болох нь гарцаагүй.

ШинзоАбэгийн энэ айлчлал бол Японы ерөнхий сайдын сүүлийн 7 жилд Бээжинд хийж байгаа анхны айлчлал, хоёр орны засгийн газрын тэргүүн нар өнгөрсөн 7 жилд уулзаж байсан ч гэлээ эдгээр уулзалт нь ямар нэг олон улсын арга хэмжээний хүрээнд болж байлаа. Хятад, Япон хооронд түүхэн асуудлаас, тухайлбал Дорнод Хятадын тэнгис дэх арлуудын төлөөх газар нутгийн маргаанаас болж харилцаа хүйтэрсэн. Гэвч сүүлийн үед хоёр орны харилцаа дулаарах хандлага ажиглагдаж байгаа, өнгөрсөн 4 дүгээр сарын дундуур Хятадын гадаад хэргийн сайд Ван И сүүлийн 8 жилд анх удаа Японд айлчилсан юм.

Хуваалцах