Японы Ерөнхий сайдын зөвлөх Төв Азийн орнуудад айлчилна
Японы Ерөнхий сайд Шигэрү Ишибагийн тусгай зөвлөх Азихиша Нагашима 2-р сарын 8-нд Төв Азийн таван орноор айлчлалд мордох тухай Японы засгийн газраас мэдээллээ. Казахстан, Тажикистан, Киргизстан, Туркменистан, Узбекистан улсад ийнхүү а
Мэдээллийн алба

Японы Ерөнхий сайд Шигэрү Ишибагийн тусгай зөвлөх Азихиша Нагашима 2-р сарын 8-нд Төв Азийн таван орноор айлчлалд мордох тухай Японы засгийн газраас мэдээллээ. Казахстан, Тажикистан, Киргизстан, Туркменистан, Узбекистан улсад ийнхүү айлчлал хийж байгаа нь Шигэрү Ишибагийн засгийн газрын Төв Азийн орнуудад анхаарал хандуулж байгааг илтгэн харуулах зорилготой байна.
Энэ айлчлалын үеэр Японы Ерөнхий сайдын зөвлөх тухайн улс тус бүрийн өндөр албан тушаалтнуудтай хэлэлцээ хийж, хоёр талын харилцааны асуудлууд, “Төв Ази дээр нэмэх нь Япон” гэсэн форматаар дээд хэмжээний уулзалт хийх чиглэл дэх хамтын ажиллагааг хэлэлцэх юм байна.
Энэ дашрамд сануулахад, Ишибагийн өмнөх Ерөнхий сайд Фумио Кишида өнгөрсөн оны 8 сард Төв Азийн орнууд, түүний дотор манай улсад айлчлах товтой байсан ч Миязаки мужид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас цуцлагдсан юм.


















