Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японы эзэн хаан Акихито 2019 онд хаан ширээнээсээ бууна

Түүний хаан ширээнээсээ буух цаг хугацааг товлохоор өнөө өглөө Эзэн хааны зөвлөл хуралдсаны дараа Япоын Ерөнхий сайд энэ товыг зарласан юм.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы эзэн хаан Акихито 2019 онд хаан ширээнээсээ бууна
Японы эзэн хаан Акихито 2019 онд хаан ширээнээсээ бууна. Зураг: МҮОНРТ

Японы эзэн хаан Акихито 2019 онд хаан ширээнээсээ буухаар товлолоо. Түүний хаан ширээнээсээ буух цаг хугацааг товлохоор өнөө өглөө Эзэн хааны зөвлөл хуралдсаны дараа Япоын Ерөнхий сайд энэ товыг зарласан юм.

Өдгөө 83 настай Японы эзэн хаан Акихито нас сүүдэр өндөр болж, бие нь чилээрхэж байгаа нь эзэн хааны үүргээ гүйцэтгэхэд хүндрэл учруулж байна гэж мэдэгдэж байсан.

Гэвч түүний хаан ширээнээсээ буух цаг хугацааг ирэх 2019 оны 4 дүгээр сарын 30 гэж товлосон нь Японд маргаан мэтгэлцээний гол бай болж байна гэж зарим хэвлэлд бичиж эхэлжээ.

Эзэн хаан Акихитог хаан ширээнээс буумагц түүний хүү Японы хаанаар өргөмжлөгдөх юм байна. Ханхүү Нарухитог 2019 оны тавдугаар сарын 1-нд Японы хаанаар өргөмжлөх аж.

Хуваалцах