Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японы эзэн хааны сэнтийгээсээ огцрох тухай хүсэлтийг хурдан шийдэх хэрэгтэй гэв

Японы засгийн газрын өндөр зиндааны түшмэл асан Нобуо Исихара тус улсын эзэн хаан Акихитогийн сэнтийгээсээ огцрох тухай хүсэлтийг ард түмний хүсэл эрмэлзэлд тулгуурлан хурдан шийдэх хэрэгтэй хэмээн мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы эзэн хааны сэнтийгээсээ огцрох тухай хүсэлтийг хурдан шийдэх хэрэгтэй гэв
Японы эзэн хааны сэнтийгээсээ огцрох тухай хүсэлтийг хурдан шийдэх хэрэгтэй гэв. Зураг: МҮОНРТ

Японы засгийн газрын өндөр зиндааны түшмэл асан Нобуо Исихара тус улсын эзэн хаан Акихитогийн сэнтийгээсээ огцрох тухай хүсэлтийг ард түмний хүсэл эрмэлзэлд тулгуурлан хурдан шийдэх хэрэгтэй хэмээн мэдэгдлээ.

Нобуо Исихара өмнөх 7 ерөнхий сайдын үед сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байсан хүн юм. Тэрээр “Эн-Эйч-Кэй” компанид өгсөн ярилцлагадаа, 1890 онд Японы өмнөх Үндсэн хууль хүчин төгөлдөр болсны дараа эзэн хаан сэнтийгээсээ огцрох тухай асуудлыг өнөөгийнх шиг ингэж улс төрийн төвшинд огт ярьж байгаагүй гэдгийг онцоллоо.

Түүний хэлснээр, өнөөгийн энэ байдлыг тухайн үед өөрийг нь засгийн газарт ажиллаж байхад хэлэлцүүлгээс татаж байжээ. Иймээс одоо эзэн хааныг сэнтийгээс буулгах асуудлыг эзэн хааны биеийн болон эрүүл мэндийн байдал, насыг харгалзан үзэж он жилээр үргэлжлүүлэн сунжруулж огт болохгүй гэж тэрээр үзэж байна.

Хуваалцах