Японы Гэгээрэл, соёл спорт, шинжлэх ухаан, техникийн яамны өндөр алба тушаалтныг баривчиллаа
Токио хотын прокурорын зөвшөөрөлтэйгээр Японы Гэгээрэл, соёл спорт, шинжлэх ухаан, техникийн яамны өндөр албан тушаалтан Футиси Саног дарамт шахалт үзүүлсэн, авлига авсан хэргээр баривчлаад байна.
Мэдээллийн алба

Токио хотын прокурорын зөвшөөрөлтэйгээр Японы Гэгээрэл, соёл спорт, шинжлэх ухаан, техникийн яамны өндөр албан тушаалтан Футиси Саног дарамт шахалт үзүүлсэн, авлига авсан хэргээр баривчлаад байна. Тэрбээр тус яамны шинжлэх ухаан, техникийн асуудал эрхэлсэн газрын дарга юм байна.
Өнгөрсөн оны тавдугаар сард тэрбээр яамны Нарийн бичгийн дарга нарын газрын тэргүүн байхдаа хувийн их, дээд сургуулиудад дэмжлэг үзүүлэх хөтөлбөрт Токиогийн анагаахын сургуулийг сонгож оролцуулсан байна. Үүнийхээ хариуд "Сано" анагаахын их сургуулиас элсэлтийн шалгалтад орсон хүүгийнхээ оноог нэмж өгөхийг шаардаж, шахалт үзүүлж байжээ. Прокурорынхон үүнийг нь авлигын нэг хэлбэр гэж үзэж мөрдөн шалгаж байгаа аж.


















