Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японы иргэдийг тагнуулын хэрэгт сэжиглэн хорьжээ

БНХАУ-ын засгийн газар Японы 4 иргэнийг тагнуул хийсэн хэрэгт сэжиглэж, баривчилсан гэдгээ өчигдөр албан ёсоор хүлээжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы иргэдийг тагнуулын хэрэгт сэжиглэн хорьжээ
Японы иргэдийг тагнуулын хэрэгт сэжиглэн хорьжээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын засгийн газар Японы 4 иргэнийг тагнуул хийсэн хэрэгт сэжиглэж, баривчилсан гэдгээ өчигдөр албан ёсоор хүлээжээ. Хятадад хоригдож байгаа тэдгээр иргэдтэй Японы дипломат албаныхан уулзсан байна. Хятадын засгийн газрын мэдээлэлд өгүүлснээр, хоригдож байгаа япон иргэдийн нэгийг өнгөрсөн тавдугаар сард Хятадын зүүн хэсэг дэх Жөжян мужийн цэргийн баазын хажуугаас, нөгөөг Хятад, Хойд Солонгосын хилийн ойролцоогоос баривчилжээ.

Үүний дараа сард баривчилсан бас нэг япон иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөн Бээжинд байх үеэр нь баривчилсан Япон иргэнийг гэрийн хорионд байлгаж байгаа юм байна. Хятадын гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч Лу Кан өчигдөр энэ асуудлаар хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Хятадын нутаг дэвсгэрт тус улсын хууль тогтоомжийг зөрчсөн аль ч орны, ямар ч этгээдийг хуулийн дагуу баривчлан саатуулах болно гэдгийг мэдэгдсэн байна.

Японы дипломат албаныхан Хятадад баривчлагдсан өөрийн орны иргэдийг суллуулахаар ажиллаж байгаа юм. Тэдний зүгээс юун түрүүн иргэдийнхээ саатуулагдсан шалтгаан, мөн биеийн эрүүл мэнд нь ямар байгаа талаар мэдээлэл цуглуулж эхэлсэн байна.

Хуваалцах