Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Японы иргэнд Олимпийн хорооны алтан медаль гардууллаа

Монголын үндэсний Олим­­пийн хорооны Дэд Ерөн­хий­лөгч Ц.Дам­дин болон Мон­­голын Бейс­болын Үн­дэс­ний холбооны Ерөн­­хий­лөгч М.Су­гар­сүрэн, Дэд Ерөнхий­лөгч Ч.Мөнх­сай­хан нар өчигдөр Япон улсын То­кушима, Анан хотын хүндэт ир­гэн Каваучи Широг хүлээн авч уулзлаа.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы иргэнд Олимпийн хорооны алтан медаль гардууллаа
Японы иргэнд Олимпийн хорооны алтан медаль гардууллаа. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний Олим­­пийн хорооны Дэд Ерөн­хий­лөгч Ц.Дам­дин болон Мон­­голын Бейс­болын Үн­дэс­ний холбооны Ерөн­­хий­лөгч М.Су­гар­сүрэн, Дэд Ерөнхий­лөгч Ч.Мөнх­сай­хан нар өчигдөр Япон улсын То­кушима, Анан хотын хүндэт ир­гэн Каваучи Широг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр цаашид Мон­голд бейсболын спортыг хөг­жүү­лэхэд улам ихээр дэмжин ажил­лахыг хүсэн Монголын Үн­дэсний Олимпийн хорооны Олим­пийн Алтан медаль, хүн­дэт тэмдгээр шагнасан бай­на. Ка­ваучи Широ нь Япо­ны мэр­гэжлийн Сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажар­га­лын хүсэлтээр Монголын Бейс­болын Үндэсний холбоотой хол­богдон Монгол Улсад бейс­болын спортыг өргөн дэл­гэр хөгжүүлэх гурван талт бод­логыг дэмжин ажиллаж бай­гаа юм.

Тэрбээр 2012 онд Бейс­бо­лын спортын түүхэн зам­на­лыг ха­руулсан “Ганц оноо” кино бүтээхэд ивээн тэтгэсэн. Мөн 2014-онд Клубуудын аварга шал­гаруулах анхдугаар тэмцээн ерөн­хий ивээн тэтгэгчээр ажил­ласнаас гадна “Инчеон 2014” Азийн 17-р их наадамд оролцсон МБҮХолбооны шигшээ багийг ивээн тэтгэж байсан билээ.

Хуваалцах