Японы жуулчдад гэмт этгээдүүд зэрлэгээр халджээ
Даваа гарагт Туркийн Земи хөндийн ууланд авиралт хийж байсан Япон улсын хоёр жуулчинд гэмт этгээдүүд халдсан байна.
Мэдээллийн алба

Даваа гарагт Туркийн Земи хөндийн ууланд авиралт хийж байсан Япон улсын хоёр жуулчинд гэмт этгээдүүд халдсан байна. Халдлаганд өртсөн 22 настай Май Курихара олон удаа хутгалуулснаас амь насаа алдаж, түүний найз бүсгүй Хоший Тераматцу орон нутгийн эмнэлэгт хүргэгджээ. Одоогоор түүний биеийн байдал нэлээд хүнд байгаа гэж орон нутгийн захирагч Мехмет Цейлон Доган хэвлэл мэдээллийн агентлагаар дамжуулан мэдээлсэн юм. Япон улсын иргэдэд ийнхүү халдсан нь орон нутгийн эрх баригчдад төдийгүй бусад жуулчдад болгоомжтой байхыг анхааруулга болсон байна. Энэ хэргийг чухам ямар санаа сэдлээр үйлдсэн нь тодорхойгүй байгаа юм. Туркийн Каппадокиа бүс нь аялал жуулчлал хөгжсөн, эртний христийн сүм хийдтэй, байгалийн өвөрмөц тогтоцтой газар ажээ.


















