Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Японы хүнсний “Нагатаниэн” компани озэки Асанояматай байгуулсан гэрээгээ цуцалжээ

“Нагатаниэн” компаниас “Сүмо бөхийн холбооны шийдвэрийг хүндэтгэн гэрээгээ цуцлахаас өөр аргагүй боллоо. Үнэхээр харамсалтай байна” гэж албан ёсоор мэдэгджээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы хүнсний “Нагатаниэн” компани озэки Асанояматай байгуулсан гэрээгээ цуцалжээ
Японы хүнсний “Нагатаниэн” компани озэки Асанояматай байгуулсан гэрээгээ цуцалжээ. Зураг: МҮОНРТ

Японы хүнсний “Нагатаниэн” компани озэки Асанояматай байгуулсан зар сурталчилгааны гэрээгээ цуцалжээ. Асанояма нь хөл хорионы дэглэм зөрчсөн хэргээр Мэргэжлийн сүмо бөхийн холбооноос нэг жил барилдах эрхээ хасуулаад байгаа юм.

“Нагатаниэн” компаниас “Сүмо бөхийн холбооны шийдвэрийг хүндэтгэн гэрээгээ цуцлахаас өөр аргагүй боллоо. Үнэхээр харамсалтай байна” гэж албан ёсоор мэдэгджээ.

Тус компани Асаноямад 20 мянган ам.долларын үнэтэй ёслолын маваши хийж өгсөнөөс гадна барилдаан болгонд нь шагналын мөнгө олгодог байжээ. Мөн зар сурталчилгаандаа тоглуулах гэрээ байгуулсан аж.

Хуваалцах