Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японы Хууль тогтоох байгууллага Кишидаг улираан сонголоо

Өчигдөр үдээс хойш хуралдсан Японы парламентын ээлжит бус хуралдаанаар парламентын хоёр танхим Кишида Фумиог Ерөнхий сайдаар улираан томиллоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы Хууль тогтоох байгууллага Кишидаг улираан сонголоо
Японы Хууль тогтоох байгууллага Кишидаг улираан сонголоо. Зураг: МҮОНРТ

Өчигдөр үдээс хойш хуралдсан Японы парламентын ээлжит бус хуралдаанаар парламентын хоёр танхим Кишида Фумиог Ерөнхий сайдаар улираан томиллоо. Кишида анхны Засгийн газрынхаа Гадаад харилцааны сайдаас бусад бүх сайд нараа эргүүлэн томилсон. Боловсролын сайд асан Хаяши Ёшимасаг Гадаад харилцааны сайдад томилсон гэж Японы төв хэвлэлд мэдээлжээ. Кишида энэ 7 хоногийн баасан гарагт шинэ Засгийн газрынхаа коронавирусний эсрэг авах арга бодлогоо танилцуулах юм байна.

Мөн тэрбээр цар тахлын сөрөг нөлөөнд ашиг орлого нь буурсан иргэдээ дэмжих эдийн засгийн шинэ төлөвлөгөөгөө ч эцэслэн батлахаар төлөвлөж байна. Уг төлөвлөгөөнд 18 ба түүнээс доош насны иргэн бүрт 900 орчим америк долларын нөхөн олговор олгохоор тусгажээ. Японы шинээр бүрдэх Засгийн газар ирэх сард чуулган зарлан хуралдуулж, Эдийн засгийн багц хөтөлбөрийг санхүүжүүлэх төсвийн тодотголын тухай хуулийн төслийг өргөн барих төлөвтэй байна.

Японы Ерөнхий сайд шинээр байгуулагдсан эрдэмтдийн зөвлөлөөр өөрийнхөө зарласан капитализмын шинэ загварыг хөгжүүлэх арга замуудыг хэлэлцүүлэх зорилготой байгаа юм.

Хуваалцах