Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙШинжээчид үйлдвэрийн зориулалттай мал, амьтны гаралтай өөх тос үйлдвэрлэгч ААН-үүдэд хянан магадлагаа хийлээ
1/2
Улс төр

Японы хууль зүйн сургалт, судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулав

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы хууль зүйн сургалт, судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулав
Японы хууль зүйн сургалт, судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулав. Зураг: МҮОНРТ

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Н.Жамъянхүү 2026 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Япон Улсын Хууль зүйн яамны Хууль зүйн сургалт, судалгааны хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Хироюки Ито, тус газрын профессор Рэй Вакадзоно нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр байгууллагын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, 2021 оноос хойш хэрэгжүүлж буй 6 удаагийн хамтарсан семинаруудын үр дүнг онцлон тэмдэглэв.

Мөн дараагийн хамтарсан семинарын сэдэв, зохион байгуулах хэлбэрийн талаар хэлэлцэж, семинарыг Япон Улсад зохион байгуулах, судлаачдыг харилцан солилцох, хамтарсан судалгаа хэрэгжүүлэх зэрэг хамтын ажиллагааны шинэ чиглэл, боломжийн талаар санал солилцов. Талууд хоёр байгууллагын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхээр санал нэгдэв.

Хуваалцах