Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1126 дуудлага мэдээлэл иржээ
МҮ
МҮОНРТ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн дуудлага мэдээлэл, шуурхай тусламжийн үйлчилгээний албанд 2026 оны 11 дүгээр сарын 2-8-ны хооронд чатбокс, мессэж сувгаар нийт 1126 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Эдгээр дуудлагаас хүүхэд хамгаалал эрхийн зөрчил дуудлага 297 ирсэн байна. Үүнээс хяналтын дуудлага 276 байгаа аж. Эдгээр дуудлагаас нийслэл 179, аймагт 97 дуудлага бүртгэгдсэн байна.
Хамтарсан багт 194 дуудлагыг шилжүүлсэн байна. Харин хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ 24 хүүхэд авчээ.
Хуваалцах


















