Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Японы Хууль зүйн яамны Сургалт, судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллана

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллага болох Хууль зүйн үндэсний хүрээлэн нь Япон улсын Хууль зүйн яамны харьяа Сургалт, судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллах чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы Хууль зүйн яамны Сургалт, судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллана
Японы Хууль зүйн яамны Сургалт, судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллага болох Хууль зүйн үндэсний хүрээлэн нь Япон улсын Хууль зүйн яамны харьяа Сургалт, судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллах чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг арга хэмжээг цахимаар зохион байгуулсан бөгөөд энэ үеэр талууд харилцан мэндчилгээ дэвшүүлж, санал солилцов.

Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Японы Улсын Сургалт, судалгааны хүрээлэнгийн Ерөнхийлөгч Ноён Тошинобу Үэтоми болон Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, доктор Х.Эрдэм-Ундрах нар хоёр улсын хууль зүйн шинжлэх ухааныг судлах, хөгжүүлэх, хууль зүйн эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хамтарсан судалгаа, бүтээл туурвих, хурал, семинар, сургалтыг зохион байгуулах зэрэг хүрээлэн хоорондын ололт амжилтыг улам зузаатгаж, цаашид хоёр байгууллагын найрсаг харилцааг бэхжүүлэхээр тохиролцлоо.

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хуваалцах