Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Японы хуурай замын цэргүүд манай улсын алба хаагчидтай хамтарсан сургалт хийнэ

Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хуурай замын цэргийн инженерүүд Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчидтай хамтарсан сургалт дадлага явуулахаар боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы хуурай замын цэргүүд манай улсын алба хаагчидтай хамтарсан сургалт хийнэ
Японы хуурай замын цэргүүд манай улсын алба хаагчидтай хамтарсан сургалт хийнэ. Зураг: МҮОНРТ

Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хуурай замын цэргийн инженерүүд Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчидтай хамтарсан сургалт дадлага явуулахаар боллоо. Энэхүү сургалтаар японы цэргүүд зам барих ур ухаанаа хоёр сар гаруйн хугацаанд манай цэргүүдэд заах юм. Хамтарсан сургалтын нээлтийн ажиллагаа өнгөрсөн ням гаригт Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид болсон бөгөөд Японы Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Ниши Масанори манай улсад айлчлахтай энэхүү арга хэмжээ давхацсан. Ноён Ниши Масанорийн айлчлалын зорилгуудын нэг нь хоёр орны цэргүүдийн хамтарсан сургуулилтыг эхлүүлэх явдал байсан юм.

Хуваалцах