Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японы Кочи мужид сакура цагаасаа эрт цэцэглэжээ

Жил бүрийн 3 дугаар сарын 27-ны өдрийг Япон улсад сакура цэцэглэх өдөр хэмээн тооцдог ч энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй эрт буюу бараг хагас сарын өмнө цэцэглэжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы Кочи мужид сакура цагаасаа эрт цэцэглэжээ
Японы Кочи мужид сакура цагаасаа эрт цэцэглэжээ. Зураг: МҮОНРТ

Жил бүрийн 3 дугаар сарын 27-ны өдрийг Япон улсад сакура цэцэглэх өдөр хэмээн тооцдог ч энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй эрт буюу бараг хагас сарын өмнө цэцэглэжээ.

Хавар ирснийг бэлгэддэг интоорын модны нэг төрөл болох сакура модод Японы баруун хэсэгт байрлах Кочи мужид цагаасаа эрт цэцэглэсэн тухай тус улсын Цаг уурын алба мэдээллээ. Одоогийн байдлаар, Содаяама орчмын Сусаки хотын ойр орчмын 1000 гаруй сакура модод бүрэн цэцэглэжээ. Орон нутгийн оршин суугчид аялал жуулчлалын чухал бүс болох тус хотод, сүүлийн 3 жилийн туршид 1000 гаруй сакура мод тарьж, ургуулж байна.

Энэ үйл явдалд япончууд урьдаас бэлдэж, дэлгүүрүүдийн цонхыг ягаан өнгийн чимэглэлээр чимж, ягаан өнгийн хийжүүлсэн ундаа, интоорын модны навчаар ороосон амттанууд, сакурагийн цэцэг бүхий амтлаг цэлцэгнүүр худалдаалж эхэлсэн аж. Сакурагийн бүх мод цэцэглэж эхлэхэд япончууд амралтын өдрүүдэд төрөл, төрөгсөд, хамт олон, найз нөхдийн хамт цэцэрлэгт хүрээлэн, цэцэрлэгүүдэд хаврыг угтана.

Харин Япон даяар сакура 7-10 хоногийн дараа цэцэглэх төлөвтэй байна гэж Киодо агентлаг мэдээлжээ. Интоорын модны нэг төрөл болох сакура мод цэцэглэснэээс хойш 7 хоногийн дараа цэцэг нь унадаг юм.

Хуваалцах