Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японы компани төрийн албан хаагчид авлига өгсөн хэрэгт буруутгагдав

Энэ оны хоёрдугаар сард Тайланд Улсын Засгийн газар Японы “Мицубуши Хитачи Эрчим хүчний систем” компанид Бангкокийн ойролцоо баригдах 5300 мегаваттын хүчин чадалтай станцад тоног төхөөрөмж нийлүүлэх 30 тэрбум батын (897129300.00 ам доллар) гэрээг олгосон юм.

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы компани төрийн албан хаагчид авлига өгсөн хэрэгт буруутгагдав
Японы компани төрийн албан хаагчид авлига өгсөн хэрэгт буруутгагдав. Зураг: МҮОНРТ

Энэ оны хоёрдугаар сард Тайланд Улсын Засгийн газар Японы “Мицубуши Хитачи Эрчим хүчний систем” компанид Бангкокийн ойролцоо баригдах 5300 мегаваттын хүчин чадалтай станцад тоног төхөөрөмж нийлүүлэх 30 тэрбум батын (897 129 300.00 ам доллар) гэрээг олгосон юм.

Гэвч Японы прокурорууд тус компанийг Тайланд улсын төрийн албан хаагчид авлига өгсөн хэрэгт буруутгаж буй бөгөөд тус компанитай хэрэг наймаалцах буюу хамтран ажиллах хэлэлцээрт хүрсэн байна. Энэ төрлийн хэлэлцээрийн зохицуулалтыг Япон Улс дөнгөж 6 дугаар сард анхлан нэвтрүүлсэн бөгөөд тус хэрэг анхных нь тохиолдол болж байна.

Тус хэлэлцээрийн дагуу прокурорууд компанийг яллахгүй байсны төлөө авлига өгсөн ажилтны мэдээллийг компаниас гаргуулж авах аж. Одоогоор хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл ил болоогүй ч тус компанийн ажилтан Тайландын төрийн албан хаагчид олон арван сая иений хахууль өгсөн байж болзошгүй байна. Компанийн зүгээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж буй бөгөөд “Хууль сахиулах байгууллагуудтай хууль зөрчсөн асуудлыг илрүүлэхэд хамтран ажиллана” хэмээн мэдэгджээ.

Хэрэв Япон Улсын Авлигын эсрэг хуулийг зөрчсөн нь тогтоогдвол компани 300 сая хүртэлх иений (2.7 сая ам доллар) торгууль, хувь хүн 5 хүртэлх жилийн хоригдох ял ба/эсвэл 5 сая иений торгууль төлөх ял хүлээнэ. Япон Улс дөнгөж энэ 6 дугаар сард зохион байгуулалттай гэмт хэрэг болон авлигын хэрэгт наймаалцах буюу хамтран ажиллах системийг нэвтрүүлсэн. 1998 оноос хойш тус улсын компани ба хувь хүмүүс гадаадын төрийн албан хаагчид авлига өгсөн 4 хэрэг шийдвэрлэгдсэн байна.

Хуваалцах