Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японы компаниудын автомашины үйлдвэрлэл 20 гаруй хувиар буурчээ

Японы найман автомашин үйлдвэрлэгчийн олон улсын хэмжээн дэх үйлдвэрлэл гуравдугаар сард 20 гаруй хувиар буурсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы компаниудын автомашины үйлдвэрлэл 20 гаруй хувиар буурчээ
Японы компаниудын автомашины үйлдвэрлэл 20 гаруй хувиар буурчээ. Зураг: МҮОНРТ

Японы найман автомашин үйлдвэрлэгчийн олон улсын хэмжээн дэх үйлдвэрлэл гуравдугаар сард 20 гаруй хувиар буурсан байна. Өнгөрсөн сард Японы томоохон автомашин үйлдвэрлэгчид 1 сая 800 мянга гаруй автомашин үйлдвэрлэн гаргасан нь 2020 оны эхний саруудынхтай харьцуулахад 26 хувиар бага юм.

Бүс нутгаар нь авч үзвэл, АНУ дахь Японы компаниудын автомашин үйлдвэрлэл 33 хувиар, Хятад улс дахь үйлдвэрлэл 52 хувиар тус тус буурсан байна. Шинэ коронавирусний тархалттай холбоотойгоор Японы автомашин үйлдвэрлэгчид дэлхий олон орон дахь үйлдвэрийнхээ үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа юм.

Хуваалцах