Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японы Митоё хотод шувууны ханиад дэгджээ

Япон улсын баруун өмнөд хэсгийн Канагава мужийн Митоё хотод шувууны ханиад дэгдсэн талаар “Эн-Эйч-Кэй” суваг мэдээллээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы Митоё хотод шувууны ханиад дэгджээ
Японы Митоё хотод шувууны ханиад дэгджээ. Зураг: МҮОНРТ

Япон улсын баруун өмнөд хэсгийн Канагава мужийн Митоё хотод шувууны ханиад дэгдсэн талаар “Эн-Эйч-Кэй” суваг мэдээллээ. Үүнтэй холбогдуулан Японы Ерөнхий сайд Суга Ёшихидэ шувууны махны худалдаачдыг сонор сэрэмжтэй байж, газар дээр нь мэдээлэл цуглуулах, түүнчлэн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд түргэвчилсэн горимоор ажиллахыг үүрэг болгожээ.

“Киодо” агентлагийн мэдээлж байгаагаар Канагава мужийн орчимд ойрын хугацаанд шувууны ханиадны тархалттай тэмцэх шуурхай штаб байгуулах гэж байна. Мөн мужийн шувуун фабрикийн 330 орчим мянган тахиаг устгалд оруулах гэж байна. Устгалын ажлыг явуулахын тулд Японы Батлан хамгаалах хүчнийхнээс тусламж авахаар ханджээ. Өнгөрсөн дөрөв хоногийн хугацаанд энэ мужид 3800 тахиа халдварын улмаас үхжээ.

Хуваалцах