Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японы парламентийн доод танхим урьд өмнө байгаагүй их төсөв баталлаа

Засгийн газар нь энэ онд 97 триллион иень буюу 900 тэрбум гаруй долларыг зарцуулахаар тусгасан 2018 оны улсын төсвийг парламентийн доод танхимын олонх буюу Либерал ардчилсан нам, энэ намын түнш Комейто намын гишүүд дэмжиж баталжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы парламентийн доод танхим урьд өмнө байгаагүй их төсөв баталлаа
Японы парламентийн доод танхим урьд өмнө байгаагүй их төсөв баталлаа. Зураг: МҮОНРТ

Японы парламентийн доод танхим энэ онд урьд өмнө байгаагүй их хэмжээтэй төсөв баталлаа. Засгийн газар нь энэ онд 97 триллион иень буюу 900 тэрбум гаруй долларыг зарцуулахаар тусгасан 2018 оны улсын төсвийг парламентийн доод танхимын олонх буюу Либерал ардчилсан нам, энэ намын түнш Комейто намын гишүүд дэмжиж баталжээ.

Үүнд Япон улс Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг эсэргүүцэж зогсоохын тулд батлан хамгаалах зардлаа урьд өмнөхөөс ихээр тусгаж оруулсан байна.

Мөн ажилтай эцэг, эхчүүдэд туслах хүүхэд хамгааллын байгууллагуудын санхүүжилт багтжээ. Улсын төсөвт дараагийн хэлэлцүүлэг хийх зорилгоор парламентийн дээд танхимд илгээжээ.

Хэрвээ дээд танхим 30 хоногийн дотор хэлэлцэж санал хурааж чадахгүй бол энэ төсөв доод танхимаар батлагдсан хэлбэрээрээ хэрэгжих юм байна. Япон улсын төсвийн жил ирэх дөрөвдүгээр сарын 1-нд эхэлнэ.

Хуваалцах