Японы парламентын дээд танхим шашны хандивын тухай хууль баталжээ
Японы парламентын дээд танхим шашны хандивтай холбоотой хууль баталжээ. Эв нэгдлийн сүм гэгддэг байсан шашны бүлэг зэрэг энэ талын байгууллагуудад хандив өргөх зохицуулалтыг энд тусгасан байна. Энэ хуулийг батлахад эрх баригч эвсэлд багтдаг хоёр намын гаргасан хүчин чармайлтыг Ерөнхий сайд Кишида Фу
Мэдээллийн алба

Японы парламентын дээд танхим шашны хандивтай холбоотой хууль баталжээ. Эв нэгдлийн сүм гэгддэг байсан шашны бүлэг зэрэг энэ талын байгууллагуудад хандив өргөх зохицуулалтыг энд тусгасан байна. Энэ хуулийг батлахад эрх баригч эвсэлд багтдаг хоёр намын гаргасан хүчин чармайлтыг Ерөнхий сайд Кишида Фумио өндрөөр үнэлжээ.
Хуучнаар Эв Нэгдлийн сүмийн гэгддэг шашны байгууллагын хандив цуглуулдаг арга тактик болоод японы эрх баригч намуудтай нягт холбоо сүлжээ тогтоосон байдал нь олон нийтийн зүгээс эрс ширүүн шүүмжлэл дагуулах болсонтой холбогдуулж энэ хуулийг баталж байгаа юм. Шинэ хуулиар шашны байгууллагууд хүмүүсийн сэтгэл санаа, түгшүүр зовнилыг далимдуулж хандив нэхэх, хандив өргөхийг оюун санааны үүрэг мэтээр таниулж сурталчлахыг хоригложээ.
Мөн хуулиар, аливаа байгууллага, аж ахуйн нэгж өөрийнх нь эрхлэн явуулж байгаа үйл ажиллагаа хувь хүмүүсийн хүсэл зоригтой зөрчилдөж байгаа эсэхийг харгалзан үздэг байх шаардлага тавьдаг болж байна. “Оюун санааны дарангуйлал”-д өртүүлэх замаар хүмүүсээс өргөл хандив авахыг сөрөг хүчний хууль тогтоогчид хориглохыг шаардсаны дараа энэ шаардлагыг нэмжээ. Зөрчил гаргасан этгээдүүдэд нэг жилийн хорих ял эсвэл 7300 ам.долларын торгууль ногдуулахаар тусгасан хуулийн төслийг Дээд танхимд болсон хэлэлцүүлгийн сүүлийн өдөр буюу бямба гарагт санал хурааж баталжээ. Японы эрх баригч Либерал ардчилсан нам болон сөрөг хүчний Үндсэн хуульт ардчиллын нам энэ хуулийн төслийг дэмжих санал хураалгасан бол, сөрөг хүчинд байдаг Японы Коммунист нам, РэйваШинсенгуми намууд эсрэг санал илэрхийлжээ.


















