Японы парламентын дээд танхимын сонгуулийн сурталчилгаа эхэллээ
Японд ирэх 21-ны өдөр болох Парламентын дээд танхимын сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгааны ажил өнөөдөр албан ёсоор эхэлж байна. ерөнхий сайд Абэ Шинзо тэргүүтэй Японы сайд нарын танхим
Мэдээллийн алба

Японд ирэх 21-ны өдөр болох Парламентын дээд танхимын сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгааны ажил өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Ерөнхий сайд АбэШинзо тэргүүтэй Японы сайд нарын танхим засгийн эрхэнд гарснаас хойш 6 жил хагасын хугацаа өнгөрч байгаа юм. Тэгвэл олон нийт АбэШинзогийн засгийн газар ямар дүн тавихаа энэ сонгуулийн санал хураалтаараа илэрхийлнэ гэж ажиглагчид тодорхойлж байгаа юм. Мөн ирэх 10-р сард засгийн газар хэрэглээний татвар нэмэхээр төлөвлөсөн, мөн тэтгэврийн шинэтгэл хийхээр ч төлөвлөж байгаа. Энэ өөрчлөлтүүдийг нь Японы иргэд хэр хүлээн авч байгааг сонгуулийн дүнгээр тодорхойлно гэж харж байгаа юм.
АбэШинзогийн тэргүүлж буй эрх баригч эвслийнхэн сонгуулийн дүнд олонхийн суудлаа хадгалж үлдэнэ гэдэгтээ итгэлтэй байна. Японы парламентын дээд танхим өнгөрсөн жилийн сонгуулийн хуулийн шинэтгэлийн дараагаар 242-245 суудалтай болж нэмэгдсэн. Тиймээс 6 жилийн бүрэн эрхийнх нь хугацаа нь дуусч байгаа 121 гишүүн, нэмэх нь 3 шинэ гишүүний бүрэн эрхийн төлөө улс төрчид энэ удаагийн сонгуулиар өрсөлдөнө. 2022 онд үлдсэн гишүүдийн бүрэн эрх дуусахаар явуулах сонгуулийн дараа нийт суудлын тоо 248 болж нэмэгдэх юм. Энэ сонгуулиар 124 гишүүний 74 нь нэг мандаттай тойрогт нэр дэвшин өрсөлдөж дээд танхимд орох ёстой. Харин 50 нь пропорционал системээр сонгогдох юм.


















