Японы парламентын доод танхимын сонгууль энэ сарын 31-нд болно
Энэ сарын 31-нд Японы парламентын доод танхимын сонгууль болно. Сонгуульд өрсөлдөх намын дарга нар өчигдөр Токио хотод мэтгэлцээн зохион байгуулж, баримтлах бодлогоороо өрсөлдсөн байна.
Мэдээллийн алба

Энэ сарын 31-нд Японы парламентын доод танхимын сонгууль болно. Сонгуульд өрсөлдөх намын дарга нар өчигдөр Токио хотод мэтгэлцээн зохион байгуулж, баримтлах бодлогоороо өрсөлдсөн байна.
Уг мэтгэлцээнд Японы Ерөнхий сайд Кишида Фумио коронавирусний халдварын улмаас хохирсон, туйлдсан үндэстнээ нэгтгэн ажиллахаа амлалаа. Мөн Япончуудын үндсэн цалинг нэмэгдүүлнэ хэмээн мэдэгдээд байна. Тэрбээр дэлхий даяар өсөөд байгаа нефтийн үнийн өсөлтийг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд Японы улсын зүгээс нефть олборлогч орнуудад олборлолтоо нэмэгдүүлэхийг уриална хэмээн мэдэгдсэн юм.
Эрэлт нэмэгдэх болсонтой холбоотойгоор сүүлийн хоёр сарын хугацаанд нефтийн үнэ огцом нэмэгдээд байгаа юм. Ийнхүү нефтийн үнэ нэмэгдэж байгаа нь Япон болон бусад улсуудад шатахууны үнэ өсөхөд нөлөөлж байгааг онцолсон юм. Кишида Фумио өнгөрсөн долоо хоногт парламентын доод танхимыг тарааж, цар тахлын дараах анхны сонгууль явуулах замыг тавьсан юм.
Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Японы Засгийн газар парламентын гол танхим болох доод танхимыг тарааж, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах шийдвэр гаргажээ. Холбогдох шийдвэрийг өнгөрсөн пүрэв гарагт болсон Засгийн газрын хуралдаанаас гаргасан байна.
Сонгуулийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Одоогийн байдлаар доод танхимын 465 суудлын 305-ыг эрх баригч Либерал ардчилсан нам, болон түүний эвслийн түнш “Комейто” нам хянаж байгаа юм.


















