Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японы парламентын гишүүн хэлсэн үгнээсээ болж намаасаа хөөгдөж магадгүй байна

“Японы шинэчлэл” намаас парламентын гишүүн болсон Хадака Марияма Курилын арлуудын асуудлыг дайны аргаар шийдвэрлэх тухай хэлснээсээ болж намаасаа хөөгдөж магадгүй.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы парламентын гишүүн хэлсэн үгнээсээ болж намаасаа хөөгдөж магадгүй байна
Японы парламентын гишүүн хэлсэн үгнээсээ болж намаасаа хөөгдөж магадгүй байна. Зураг: МҮОНРТ

“Японы шинэчлэл” намаас парламентын гишүүн болсон Хадака Марияма Курилын арлуудын асуудлыг дайны аргаар шийдвэрлэх тухай хэлснээсээ болж намаасаа хөөгдөж магадгүй. Энэ талаар намын тэргүүн Итиро Мацүй мэдэгдэл хийсэн байна.

“Түүний хэлсэн үг парламентын гишүүдийн хэлж болох үгсийн хязгаараас хэтэрлээ. Намын даргын хувьд би уучлалт хүсч, түүнийг намаас хөөх хүртэл шийтгэл ногдуулах асуудлыг хөндөх болно. Тэр өөрөө огцрох шийдвэрээ гаргах үүрэгтэй гэж бодож байна” гэж намын дарга, Осака хотын дарга Итиро Мацүй “Киодо” агентлагт мэдэгджээ.

Парламентын гишүүн Хадака Марияма энэ үгээ 1945 оны наймдугаар сар хүртэл өмнөд Курилын аралд амьдарч байсан хүмүүстэй уулзах үеэрээ хэлсэн юм. Энэ үедээ тэрбээр бага зэрэг согтуу байсан гэдгээ хүлээжээ.

Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга ч түүний хэлсэн үгийг Японы Засгийн газрын байр суурьтай огт нийцэхгүй гэдгийг хэлсэн байна.

Курилын арлуудын эзэмшлийн асуудал нь ОХУ, Япон улсыг энхийн гэрээ байгуулахад гол тээг болоод байгаа юм.

Хуваалцах