Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японы сайд нарын шинэ танхимын рейтинг өндөр байна

Суга Ёшихидэ тэргүүтэй Японы сайд нарын шинэ танхимын нэр хүнд дотооддоо өндөр байгааг "Киодо" агентлагийн явуулсан судалгаа гэрчилж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы сайд нарын шинэ танхимын рейтинг өндөр байна
Японы сайд нарын шинэ танхимын рейтинг өндөр байна. Зураг: МҮОНРТ

Суга Ёшихидэ тэргүүтэй Японы сайд нарын шинэ танхимын нэр хүнд дотооддоо өндөр байгааг "Киодо" агентлагийн явуулсан судалгаа гэрчилж байна. Санал асуулгад оролцогчдын 66.4 хувь нь шинэ Засгийн газрыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол 16.2 хувь нь л итгэл хүлээлгэхгүй байгаагаа илэрхийлжээ.

Хэдийгээр энэ удаагийн санал асуулгыг арай өөр хэлбэрээр зохион байгуулсан ч 2012 оны 12 сард үүрэгт ажилдаа орсных нь дараахан авсан судалгаагаар Абэ Шинзогийн Засгийн газрын авч байсан 62 хувийн дэмжлэгтэй харьцуулахад шинэ Засгийн газрын гараа сайн байна гэж ажиглагчид тодорхойлж байна.

Суга Ёшихидэ Ерөнхий сайдын хувьд засаг захиргааны шинэтгэл, тоон технологийн хөгжлийн асуудлыг холбогдох яамдын сайд нартай хэлэлцэж эхэлснээр ажлаа эхлүүлсэн тухай мэдээлэл ирж байна.

Хуваалцах