Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японы Саппоро хотын нэгэн бааранд дэлбэрэлт болж, 40 гаруй хүн бэртэж, гэмтжээ

Ням гарагийн орой болсон дэлбэрэлт хий алдсанаас үүдсэн байж болзошгүй гэж цагдаагийнхан үзэж байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы Саппоро хотын нэгэн бааранд дэлбэрэлт болж, 40 гаруй хүн бэртэж, гэмтжээ
Японы Саппоро хотын нэгэн бааранд дэлбэрэлт болж, 40 гаруй хүн бэртэж, гэмтжээ. Зураг: МҮОНРТ

Японы Саппоро хотын нэгэн бааранд дэлбэрэлт болж 40 гаруй хүн бэртэж, гэмтжээ. Ням гарагийн орой болсон дэлбэрэлт хий алдсанаас үүдсэн байж болзошгүй гэж цагдаагийнхан үзэж байна. Орон сууцны барилгад байдаг энэ баарнаас гадна тэр барилгын нэг дэлгүүр, үл хөдлөх хөрөнгийн агентлаг осол болсны дараа шатжээ.

Таван цаг хагас үргэлжлэн ассан галд баар байрлаж байсан хоёр давхар барилга ихээр өртөж ойролцоох байшингуудын цонх хагарчээ. Цагдаагийнхны хэлснээр энэ барилгад байрлан ажиллаж байсан үл хөдлөх хөрөнгийн газарт ажилладаг 30-аад насны нэг эрэгтэйн нүүр ноцтой түлэгдсэн байна. Хэргийг нүдээр үзсэн хүмүүс хий үнэртэж байсан тухай ярьцгаасан байна.

Хуваалцах