Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японы шинэ эзэн хаан Нарухито ирэх сарын 4-нд олны өмнө зургаан удаа гарч мэндчилнэ

Японы шинэ эзэн хаанаар нэрлэгдэх Нарухито ирэх 5-р сарын нэгэнд хаан хэргэмээ албан ёсоор хүртэнэ. Үүнийхээ дараа 5-р сарын 4-ний өдөр олон нийтийн өмнө 6 удаа ил гарч ирэн мэндчилэх юм байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы шинэ эзэн хаан Нарухито ирэх сарын 4-нд олны өмнө зургаан удаа гарч мэндчилнэ
Японы шинэ эзэн хаан Нарухито ирэх сарын 4-нд олны өмнө зургаан удаа гарч мэндчилнэ. Зураг: МҮОНРТ

Японы шинэ эзэн хаанаар нэрлэгдэх Нарухито ирэх 5-р сарын нэгэнд хаан хэргэмээ албан ёсоор хүртэнэ. Үүнийхээ дараа 5-р сарын 4-ний өдөр олон нийтийн өмнө 6 удаа ил гарч ирэн мэндчилэх юм байна.

Японы эзэн хааны ордноос мэдээлснээр, шинэ эзэн хаан түүний гэргий хатан хаан болон хааны угсааны гишүүд, гэр бүлийн хамтаар Токиод орших ордны тагтан дээр гарч ирж мэндчилнэ. Энэ зан үйлээ тэд 6 удаа давтан хийж үзүүлэх ёстой юм байна. олон нийтийн өмнө гарч ирсэн шинэ эзэн хаан баяр хүргэж буй ард түмэндээ хариу мэндчилгээ хийж үзүүлэх юм. Тус үйл ажиллагааг удирдан зохион байгуулах газраас өгсөн мэдээллээр бол энэ үйл ажиллагаанд өмнөх эзэн хаан Акихито болон хатан хаан Мичико нар байлцахгүй гэжээ.

Үүнд Японы ард иргэдийг оролцохыг урьж байгаа. Энэ бол нээлттэй үйл ажиллагаа гэжээ.

Хуваалцах