Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японы шинэ эзэн хааныг хаан ширээнд залах ёслолын ажиллагаа маргааш болно

Японы шинэ эзэн хааныг хаан ширээнд залах ёслолын ажиллагаа маргааш болно. Эзэн хаан Нарухито хоёр ч томоохон ёслолд оролцох юм байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы шинэ эзэн хааныг хаан ширээнд залах ёслолын ажиллагаа маргааш болно
Японы шинэ эзэн хааныг хаан ширээнд залах ёслолын ажиллагаа маргааш болно. Зураг: МҮОНРТ

Японы шинэ эзэн хааныг хаан ширээнд залах ёслолын ажиллагаа маргааш болно. Эзэн хаан Нарухито хоёр ч томоохон ёслолд оролцох юм байна.

Токио хот дахь эзэн хааны ордонд болох ёслолын бэлтгэл ажил шувтрах шатандаа ороод байгааг Эн ЭйчКигийн мэдээлэлд дурдсан байна. Хаан ширээг өвлөн авах мягмар гарагийн ёслол үеэр эзэн хаан Нарухито эртний хаан өмсгөлийг өмсөж, эзэн хааны ордны төв танхимд байрладаг Такамикура хаан суудалд сууна. Эндээс тэрээр уригдсан зочид, төлөөлөгчид төдийгүй Японы ард түмэнд хандан үг хэлэх юм.

Шинэ эзэн хаан хаан ширээнд суусан үйл явдалд зориулсан хүндэтгэлийн зоог барих ёслол маргааш өдрийн үдээс хойш болох юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд энэ ёслолын ажиллагаанд зориулсан сургуулилт болж, Японы төрийн өндөр албан тушаалтнууд оролцжээ. Тэгвэл өнөөдөр энэ сургуулилтыг сүүлийн удаа шалган үзэх юм байна. Өнгөрсөн 5-р сард Нарухито Японы эзэн хаадаас уламжлагдсан ирсэн гурван гурван эрдэнийг эцгээсээ хүлээн авсан юм. Илд, толь болон үнэт чулуу нь эзэн хааны ур ухаан, энэрэл хайр болон эр зоригийг бэлгэдэг байна.

Мөн өнгөрсөн 5-р сард болсон ёслолын үеэр Нарухито Эзэн хааны нэрийн өмнөөс анх удаагаа үг хэлсэн байгаа. Токио хотод шинэ эзэн хаан хаан ширээнд суух ёслол маргааш болсны дараагаар олон нийтийг хамарсан баярыг зохион байгуулахаар төлөвлөж байсан ч хойшлогдсон юм. Хагибис хар салхи Японыг дайрсантай холбоотойгоор энэ баярын арга хэмжээг 11-р сарын 10-н хүртэл хойшлуулсан байна.

Хуваалцах