Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японы шёоги шатрын хамгийн залуу мэргэжлийн тамирчин 14 настай

Японы шёоги шатрын хамгийн залуу мэргэжлийн тамирчин улсынхаа хамгийн өндөр зэрэгтэй мэргэжлийн тамирчинтай өрөг тавьж, ялалт байгуулжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы шёоги шатрын хамгийн залуу мэргэжлийн тамирчин 14 настай
Японы шёоги шатрын хамгийн залуу мэргэжлийн тамирчин 14 настай. Зураг: МҮОНРТ

Японы шёоги шатрын хамгийн залуу мэргэжлийн тамирчин улсынхаа хамгийн өндөр зэрэгтэй мэргэжлийн тамирчинтай өрөг тавьж, ялалт байгуулжээ.

14 насандаа мэргэжлийн тамирчин болсон Сота Фужи, улсдаа номер нэг мэргэжлийн шатарчин 76 настай Хифуми Катог ялжээ. Сота Фужи нь хоёр сарын өмнө буюу өнгөрөгч 10 дугаар сард 14 нас хүрээд ердөө хоёр сарын дараа шёоги шатрын мэргэжлийн зэргээ авсан байна.

Энэ нь тус улсын шёоги шатрын түүхэн дэх хамгийн залуу мэргэжлийн тамирчнаар тодорсон амжилт болсон юм. Түүнтэй шатрын өрөг өрсөн Хифуми Като нь 1954 онд 14 нас хүрээд 7 сарын дараа мэргэжлийн зэрэг авсан амжилтаараа тухайн үеийн хамгийн залуу мэргэжлийн тамирчнаар тодорч байсан юм.

Японы шёоги шатрын холбооноос 62 насны зөрүүтэй хоёр тамирчин хоорондоо шатар тоглосон нь мөн улсынхаа дээд амжилтыг тогтоолоо гэж зарлажээ. Сота Фужи ялалт байгуулсныхаа дараа мэргэжлийн зэрэг аваад анхны тоглолтоо алдартай тамирчинтай хийж, ялалт байгуулсандаа маш их баяртай байгаагаа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Харин Хируми Като "Маш их авьяастай хүү байна. Өрсөлдөгч рүүгээ маш хүчтэй дайралт хийж тоглодог тактиктай юм" хэмээн хэлжээ.



Хуваалцах