Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японы “Софтбанк” АНУ-д 50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

Японы холбоо харилцааны "Софтбанк" корпораци Америкийн эдийн засагт 50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэж байгаа юм байна. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч Дональд Трамп твиттер дэхь хуудсаараа дамжуулан мэдээлсэн юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы “Софтбанк” АНУ-д  50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
Японы “Софтбанк” АНУ-д 50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Зураг: МҮОНРТ

Японы холбоо харилцааны "Софтбанк" корпораци Америкийн эдийн засагт 50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэж байгаа аж. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч Дональд Трамп твиттер дэхь хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Тодруулбал "Софтбанк" корпорацийн тэргүүн Масаёси Сон Америк дахь бизнесээ өргөжүүлж 50 мянган ажлын байр бий болгохын тулд 50 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрсөн хэмээн тэрээр бичжээ.

Масаёси Сон Трампын баг ялалт байгуулаагүй бол ийм зүйл хэзээ ч хийхгүй байсан хэмээн мэдэгджээ. Японы "Софтбанк" нь 1981 онд байгуулагдсан бөгөөд улсдаа томоохон тооцогдох үүрэн холбооны оператор компани болсон юм. Мөн тус корпораци санхүү, маркентингийн салбарт ч үйл ажиллагаа явуулдаг. Тус корпорацийн Ерөнхий захирал Масаёси Сон нь 17,7 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө Форс сэтгүүлийн дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтын 82-т, Японы тэрбумтнуудын жагсаалтын хоёрдугаарт жагсдаг байна.

Хуваалцах