Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Японы соёл, аялал жуулчлалын өдрүүд” болно

“Японы соёл, аялал жуулчлалын өдрүүд -2024” арга хэмжээний үеэр Япон орны соёлтой танилцаж, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг сонирхон, олон төрлийн хоол, хүнс амталж, худалдан авах боломжтой.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Японы соёл, аялал жуулчлалын өдрүүд” болно
“Японы соёл, аялал жуулчлалын өдрүүд” болно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Япон улсын Элчин сайдын яам болон “Лэтс Травел” ХХК хамтран “Японы соёл, аялал жуулчлалын өдрүүд -2024” арга хэмжээг наймдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

“Японы соёл, аялал жуулчлалын өдрүүд -2024” арга хэмжээний үеэр Япон орны соёлтой танилцаж, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг сонирхон, олон төрлийн хоол, хүнс амталж, худалдан авах боломжтой.

Мөн “Этосэтора” Япон үндэсний хөгжмийн хамтлаг уран бүтээлээ толилуулах бөгөөд “Япон дуу хэн сайн дуулах вэ” дууны тэмцээний шалгарсан оролцогчдын тоглолт болох юм.

Мөн Япон улсын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй хүүхэд залуучуудад зориулсан Боловсролын үзэсгэлэн яармаг болно.

Хуваалцах