Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Японы тамирчин тэргүүллээ

Уран гулгалтын 2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Японы Сайтама хотод эхэлсэн.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы тамирчин тэргүүллээ
Японы тамирчин тэргүүллээ. Зураг: МҮОНРТ

Уран гулгалтын 2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Японы Сайтама хотод эхэлсэн. Уламжлал ёсоор эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хосын болон бүжгийн хосын төрөлд аваргуудыг тодруулна.

Тэмцээний хуваарийн дагуу өчигдөр болж өнгөрсөн эрэгтэйчүүдийн богино үзүүлбэрт Сочигийн олимпийн тавдугаар байрын шагналт Японы Тацуки Мачида түрүүллээ.

Эрэгтэйчүүдийн богино үзүүлбэрийг Японы Тацуки Мачида 98.21 оноогоор тэргүүлсэн бол Испанийн Хавьер Фернандес 96.42 оноогоор удаалж, Сочийн олимпийн аварга Японы Юзуру Ханю 91.24 оноогоор хүрэл медаль хүртжээ.

Хуваалцах