Японы таван эмэгтэй сайдын нэг огцров
Японы Эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн сайд Юко Обүчи сонгуулийн хандивын мөнгийг хувьдаа завшсан хэрэгт холбогдсон тул сайдын суудлаасаа огцрох хүсэлтээ Шинзо Абэд өргөн барьжээ.
Мэдээллийн алба

Японы Эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн сайд Юко Обүчи сонгуулийн хандивын мөнгийг хувьдаа завшсан хэрэгт холбогдсон тул сайдын суудлаасаа огцрох хүсэлтээ Шинзо Абэд өргөн барьжээ. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард Шинзо Абэгийн танхимд сайдын суудалд сууж, таван эмэгтэй сайдын нэг болсон юм. Японы Ерөнхий сайд асан Куйжи Обутигийн охин, 26 насандаа улс төрийн карьераа эхэлж байсан тэрбээр 2008 оны 34 насандаа Таро Асогийн Засгийн газарт төрөлтийг бууруулах сайдын алба хашиж явжээ.
Өдгөө 40 настай түүнийг ирээдүйн Ерөнхий сайд хэмээн ард түмэн нь үнэлж байсан юм. Эх сурвалжийн дамжуулснаар Ю.Обүчи нь Засгийн газраас олгодог улс төрийн хөрөнгийн сангийн мөнгийг зүй бусаар захиран зарцуулсан гэнэ. Тодруулбал, тэрбээр эл хөрөнгийг өөрийг нь дэмжигч улс төрийн бүлэглэлд хуваарилах, нэр төрөө өсгөх зорилгоор буяны үйлсэд хандивлах зэргээр үрэн таран хийсэн ажээ.


















