Японы тэрбумтан Юсаку Маэзава твиттерийн дагагчиддаа 9 сая ам.долларыг тараана
Японы цахим худалдааны могул гэгддэг тэрбумтан Юсаку Маезава 1 тэрбум иен буюу 9 сая ам.долларыг твиттерийн дагагчиддаа тараах юм байна. 1000 хүн тус бүрт нэг сая иен буюу 9100 ам.доллар оногдохоор байгаа юм. Их хэмжээний мөнгийг твиттерийн
Мэдээллийн алба

Японы цахим худалдааны могул гэгддэг тэрбумтан ЮсакуМаезава 1 тэрбум иен буюу 9 сая ам.долларыг твиттерийндагагчиддаа тараах юм байна. 1000 хүн тус бүрт нэг сая иен буюу 9100 ам.доллар оногдохоор байгаа юм. Их хэмжээний мөнгийг твиттерийндагачиддаа тарааж буйн гол шалтгаан нь нэг сая иен хувь хүний амьдралд хэрхэн нөлөө үзүүлж байгааг л тогтоох, судлахад оршиж байгаа юм. Энэхүү уралдааны ялагчид 1 сая иенийг хэрхэн зарцуулж байгаа талаарх хэд хэдэн удаагийн асуулгад хариулт өгөх юм. 1-р сарын 7-оос өмнө ЮсакуМаезава энэхүү мэдэгдлийгшэйр хийсэн хүмүүсээс 1000 хүнийг ялагчаар шалгаруулна. Японы тэрбумтан анх удаагаа нийгмийн сүлжээ сайтад мөнгө тараах уралдааныг зарлаж буй энэ биш юм.
Тэрээр 2019 оны 1-р сард 100 сая иенийг твиттерийндагагчиддаа тарааж байсан юм. Тухайн үед 100 твиттер хэрэглэгч азтан болж байжээ. Форбес сэтгүүлийн мэдээлснээр Маезава нь 2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, рок хөгжим тоглодог, тэрбумтан бизнесмен юм.


















