Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Японы томоохон компорацийн ерөнхийлөгч уучлал хүсчээ

Японы Фужицу корпорацийн Ерөнхийлөгч Такахито Токито Токиогийн хөрөнгийн биржийн ажилтнууд, энэ зах зээлд оролцогчид болон бусад хохирогчдоос албан ёсоор уучлал гуйж байгаагаа илэрхийллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы  томоохон компорацийн ерөнхийлөгч   уучлал  хүсчээ
Японы томоохон компорацийн ерөнхийлөгч уучлал хүсчээ. Зураг: МҮОНРТ

Японы Фужицу корпорацийн Ерөнхийлөгч Такахито Токито Токиогийн хөрөнгийн биржийн ажилтнууд, энэ зах зээлд оролцогчид болон бусад хохирогчдоос албан ёсоор уучлал гуйж байгаагаа илэрхийллээ.

Өнгөрсөн өнгөрсөн 10 дугаар сарын 1-ний өдөр Токиогийн хөрөнгийн биржийн компьюторын системд алдаа гарч ажлын бүтэн өдөр ажлыг нь алдагдуулсандаа тэрбээр ийнхүү уучлал хүссэн байна. Мөн тэрээр цаашид ийм алдаа гаргахгүйн тулд шалтгааныг нь тодруулахын тулд тус корпорацийнхан бүх хүчээ дайчлан ажиллаж байгааг мэдэгджээ.

Токиогийн хөрөнгийн биржийн системд өнгөрсөн 1-ний өдөр 1999 оноос хойш хамгийн ноцтойд тооцогдох доголдол гарсан байна. Тус биржийн компьюторын систем нь Фужицу компанийх аж. Өмнө нь энэ системд хэд хэдэн удаа доголдол гарч, хөрөнгийн биржийн арилжаануудыг зогсооход хүрч байсан учир хамгийн сүүлд 2019 оны 11 сард тус системийг шинэчлээд байсан юм.

Хуваалцах