Японы Цагаачлалын алба гадны иргэдийг вакцинд хамрагдахад нь тусална
Японы Цагаачлалын алба коронавирусний вакцинд хамрагдаж чадахгүй байгаа гадны иргэдийг вакцинд хамруулахад дэмжлэг үзүүлж ажиллахаа мэдэгджээ.
Мэдээллийн алба

Японы Цагаачлалын алба коронавирусний вакцинд хамрагдаж чадахгүй байгаа гадны иргэдийг вакцинд хамруулахад дэмжлэг үзүүлж ажиллахаа мэдэгджээ. Тус улсад ажиллаж, амьдарч байгаа гадны иргэдийн олонх нь хэл мэдэхгүйгээс, мөн муж, орон нутгийн вакцины хөнгөлөлтийг хүлээж авч чадахгүй байгаагаас вакцинд хамрагдах байдал сул байна гэж мэргэжилтнүүд нь дүгнэжээ.
Иймээс аравдугаар сарын дунд үеэс эхлэн Токио дахь гадаад иргэдийг дэмжих төв Токио, Осака, Нагояагийн эмнэлгүүдэд гадаад иргэдийг вакцинд хамруулахад дэмжлэг үзүүлж ажиллах юм байна.
Тус төв нь гадаадын иргэдэд 18 хэлээр үйлчилгээ үзүүлдэг аж. Оршин суух албан ёсны бүртгэлгүй иргэдийн хувьд тэднийг оршин суугаа газрынхаа вакцины хөнгөлөлтийг эдлэх боломжоор хангахын тулд тэдний амьдарч байгаа хаягийг орон нутгийн засаг захиргаанд мэдээлэх юм байна.


















