Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японы түүхэн шилтгээн галд автжээ

Окивана аралд байрлах Японы түүхэн шилтгээнүүдийн нэг болох Сюрид гал гараад байгаа мэдээлэл гарсан байна. Энэ шилтгээн нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өв соёлын жагсаалтад багтдаг юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы түүхэн шилтгээн галд автжээ
Японы түүхэн шилтгээн галд автжээ. Зураг: МҮОНРТ

Окивана аралд байрлах Японы түүхэн шилтгээнүүдийн нэг болох Сюрид гал гараад байгаа мэдээлэл гарсан байна. Энэ шилтгээн нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өв соёлын жагсаалтад багтдаг юм.

Японы Окинава мужийн өмнө зүгт байрлах Сюри шилтгээнд гал гарсан талаар Эн ЭйчКи дамжуулсан байна. Энэ шилтгээн бүхий газар нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллагын гаргадаг Дэлхийн Өв соёлын жагсаалтад багтдаг юм. Наха хотын гал түймрийн хэлтсээс мэдээлснээр түүхэн шилтгээн шатаж буй талаарх дуудлагыг орон нутгийн цагаар 2:40 минутад хүлээн авсан байна.

Цагдаагийн албаны өгсөн мэдээллээр шилтгээний төв танхим болон ойролцоох нэг барилга бүхлээрээ шатаж, газартаа тэгширчээ. Мөн өөр нэгэн байшин галд өртсөн талаар мэдээлсэн байна. Энэ гал түймрийн үеэр иргэд гэмтэж, түлэгдсэн зүйл байхгүй гэдгийг мөн хэлжээ.

Сюри шилтгээн нь Рюкю династийн үе буюу 500 жилийн өмнө баригдсан, Японы соёлын хосгүй бүтээлийн нэг байжээ. Энэ шилтгээн Дэлхийн 2-р дайны үеэр устгагдаж байсан ч, сэргээн босгоод байжээ. Шилтгээний гол танхимыг 1992 онд дахин сэргээн засварлаж байсан төдийгүй эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийд тэргүүлэх 8 орны удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг энд зохион явуулж байсан удаатай.

Хуваалцах