Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японы улс төрч Хойд Солонгост айлчиллаа

Японы парламентын доод танхимын сөрөг хүчний гишүүн Умард Солонгост зочлоод байна. Түүний хувийн айлчлалын талаар Умардын төв телевизийн дамжуулж байгаагаар, парламентын гишүүн Канжи Иноки Мягмар гарагт

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы улс төрч Хойд Солонгост айлчиллаа
Японы улс төрч Хойд Солонгост айлчиллаа. Зураг: МҮОНРТ

Японы парламентын доод танхимын сөрөг хүчний гишүүн Умард Солонгост зочлоод байна. Түүний хувийн айлчлалын талаар Умардын төв телевизийн дамжуулж байгаагаар, парламентын гишүүн Канжи Иноки Мягмар гарагт Умард Солонгосын шинээр байгуулагдсан цанын баазад зочилсон бол Лхагва гарагт Хөдөлмөрийн намын Олон улсын асуудал эрхэлсэн албаны дарга Ким Ён Ил-тэй уулзжээ.

Түүний энэ удаагийн айлчлал хоёр улсын спортын салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой гэж Умардын хэвлэл мэдээлж байгаа ч айлчлалынх нь хуваарийн талаар танилцуулаагүй байна. Тэрээр өмнө нь Умард Солонгост ирж байсан бөгөөд тухайн үед өдгөө цаазаар авахуулсан, зэвсэгт хүчний дэд командлагч Чан Сон Тэктэй уулзаж байжээ. Японы Засгийн газар Умард Солонгос улстай дипломат харилцаагүй бөгөөд иргэдээ тус улсруу аялахгүй байхыг хүсдэг байна. Гэтэл тус улсын улс төрч, тамирчин Иноки Умард Солонгост хоёр дах удаагаа хувийн айлчлал хийж байгаа нь олны анхаарлыг татаж байна.

Түлхүүр үг:япон
Хуваалцах